-1

3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцлоо

2026-03-12    |   157

“Монгол цэргийн өдөр” буюу Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг  2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулаа.

Тус тэмцээнд аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт 8 багийн 30 гаруй тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээний дүнгээр Архангай аймгийн Шүүхийн баг тамирчид гуравдугаар байрт шалгарч, амжилттай оролцлоо.

Тэмцээн уралдаан үргэлжилж байгаа тул баг тамирчдадаа цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .