Ёс зүйн асуудлаар Зангиатай уулзалт зохион байгууллаа.
2026-03-12 | 197Архангай аймаг дахь анхан болон давж заалдах шүүхийн Тамгын газрын дэргэдэх ёс зүйн дэд хорооноос 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, журмын хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” сэдвээр уулзалт зохион байгууллаа.
.jpg)
Уг уулзалтад Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, Тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт нар уригдан оролцож, Шүүхийн захиргааны албан хаагчдын ёс зүй болон ажил мэргэжлийн талаар санал солилцож, цаашид анхаарах асуудлыг харилцан ярилцсанаар, үр дүнтэй уулзалт боллоо.

Уулзалтаар Ёс зүйн хорооноос баталсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийг тооцох үнэлгээний аргачлал” Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Шүүхийн үйлчилгээний стандарт”-ыг танилцуулж, тамгын газрын даргын зүгээс уг журмыг хэрэгжүүлж ажиллахыг нийт шүүхийн захиргааны ажилтнуудад үүрэг болголоо.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР